Ховордсон амьтад эрх чөлөөгөө эдэлж байна

Коронавирусийн хөл хорионоос үүдэн хүн төрөлхтний хөл хөдөлгөөн намжин, аялал жуулчлал зогсож, хүмүүс гэртээ суух болсон нь амьд байгалийг хэсэг ч боловч амсхийлгэн ховордсон амьтдад эрх чөлөөг олгоод буй билээ. 

Амьтад хотын төвөөр тааваараа бэлчиж, далай мандалд ил гарч ирэх болж, тэр ч бүү хэл үүрээ засах болсон нь тун өвөрмөц үзэгдэлд тооцогдож байна. 

Тухайлбал хоёр тивийг холбон, 24 цагийн турш ачаа болон зорчигч тээврийн онгоц зогсоо зайгүй зорчдог байсан Истанбулын Босфорын хоолойн хөл хөдөлгөөн татарч загасчид гэртээ суух болсноор  дельфинүүд мандал дээр нь  олноор гарч ирч  тоглох болсон нь тун өвөрмөц үзэгдэл болж буй.

Түүгээр ч үл барам далайн хав болон бусад олон төрөл зүйлийн загас үзэгдэх болжээ.

Зэгсний гахай гэхэд сүрэг сүргээрээ Израилын Хайфа хотоор өдөр, шөнөгүй зугаалах болжээ.

Мөн ховордоод буй амьтад байгалийн цогцолбор газруудад ихээр үзэгдэх болсны нэг нь Албани улсын ягаан Фламинго шувуу юм. Байгаль хамгаалагчдын хэлж буйгаар хотын алслагдсан баруун эрэгт Фламинго шувууны тоо толгой гурав дахин нэмэгдэж 3 мянган болсон аж. Африк болон газар дундын тэнгис рүү нүүдэллэн оддог байсан шувууд хосоо дагуулан  ирж энэ эрэгт байрших болжээ.

Кашмирын зэрлэг ямаа Llandudno-д айлуудын хашаанд орж ирэн идээшлэх болжээ.

Албаны Divjaka байгалийн дурсгалт газарт сард ирэх 50 мянган жуулчны хөл татарснаар 85 хос хотон шувуу үүрлэх болсон байна.

  • Шинэ
  • Их уншсан