Хөл хорио зөрчсөн иргэнийг 150 мянга, ААН-ийг 1.5 сая төгрөгөөр торгоно

“Гамшгаас хамгаалах хуулийн дагуу бэлэн байдлын гурван зэрэгт ажилладаг бөгөөд дадлага сургууль хуулийн дагуу хэрэгжүүлж буй арга хэмжээ тул зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хариуцлага тооцох аж.

Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоосон үед гэрээсээ гарах, автомашинаар зорчсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 150 мянга, ААН, байгууллагыг 1.5 сая төгрөгөөр торгох юм. Мөн хөл хорио тогтоосон хугацаанд зайлшгүй шаардлага гарсан үед иргэд 101, 102, 103, 105 дугаарын утас руу холбогдож, тусламж үйлчилгээгээ авах боломжтой.

Мөн 70007105 дугаарын утсаар Чингэлтэй дүүргийн Шуухай штабтай холбогдож, мэдээлэл, зөвлөгөө авч болох юм байна.





  • Шинэ
  • Их уншсан