Пара хөнгөн атлетикийн тамирчид Японд бэлтгэлээ үргэлжлүүлж байна

Яйзү хотноо бэлтгэлээ хангаж буй Монгол Улсын пара хөнгөн атлетикийн баг тамирчдын ээлжит сорил дээр Яйзү хотын Засаг дарга Накано хүрэлцэн ирж, баг тамирчдаа дэмжсэн байна.

Накано дарга тамирчдад зориулж өөрийн гараар зурсан богино комик, тамирчдын нөхөрсөг шог зургаар эхний нүүрээ чимсэн Яйзү хотын сонины тусгай дугаар, шинэхэн жимс, амтат шүүс зэргийг бэлэглэжээ.
 
Монголын баг тамирчдын дасгалжуулагч ОУХМ Б.Энхбаатар: "Яйзү хотын даргын сэтгэл шингэсэн бэлгэнд тамирчид талархснаа илэрхийлж байгааг уламжлаад дэлхий нийтийг хамарсан энэ хүнд хэцүү цаг үед бидэнд бүх талын дэмжлэг үзүүлэн алтан боломж олгож байгаа хотын дарга, удирдлагын баг, хамт олон, нийт иргэдэд баг тамирчдынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье" гэлээ.