Хөл хориог хэсэгхэн цуцлахад хүмүүс далайн эрэгт бөөгнөрч, 6000 кг хог хаяад явжээ

АНУ-ын Флорида мужийн Кокоа далайн эрэгт хэдхэн хоногийн өмнө ийм нэгэн маш гунигтай, бухимдам үйл явдал болжээ. Хөл хорионы дэглэмийг сулруулсан тухай зарлаад л түүний дараагаас хүмүүс овоорч эхэлсэн бөгөөд 6,000 кг хог хаягдал ил задгай хаясан байна. Үүний улмаас далайн эрэг дахин хүмүүс хүлээн авахгүй тухай хэлэлцэхэд хүрчээ.

Уг нь Кокоа далайн эргийн харуулууд хүмүүс ил задгай хог хаяж харагдах л юм бол 250 доллараар торгоно хэмээн зарласан. Гэвч хүмүүс анхааруулгыг хүлээн авсангүй. Тиймээс дараагийн удаа хүмүүс энэ шаардлагыг зөрчих л юм бол шууд арга хэмжээ авна гэдгээ ч зарласан байна. 

"Keep Brevard Beautiful" гэх сайн дурын групп хүмүүсийн тарьсан хогийг цэвэрлэжээ. Тэдний мэдээлснээр гурав хоногийн дотор тэд 297 хогийн уут дүүрэн хог цуглуулсан бөгөөд баасан гарагт 33 уут, бямба гарагт 122 уут, ням гарагт 142 уут хог цуглуулжээ.

Эх сурвалж: Edition.cnn.com

  • Шинэ
  • Их уншсан