Коби Брайант, Жианна нарыг нислэгийн эрсдэлийн талаар мэдэж байсан гэж мэдэгджээ

АНУ-ын домогт сагсанбөмбөгчин Коби Брайант, түүний охин Жианна нар нислэгийн эрсдэлийн талаар мэдэж байсан гэж “Island Express” нисдэг тэрэгний үйлчилгээний компанийн өмгөөлөгч нар мэдэгджээ.


“Island Express” компанийн зүгээс үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас нисдэг тэрэг осолдож, есөн хүн амиа алдсан бөгөөд уг үйл явдалд өөрсдийгөө хариуцлага хүлээх ёсгүй хэмээн үзэж байгаа юм.


Кобигийн эхнэр Ванесса Брайант өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд буюу Коби, Жианна нарын дурсгалыг хүндэтгэсэн өдөр “Island Express” компани болон нисгэгч Ара Зобаяны эсрэг шүүхэд зарга мэдүүлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: cnn.com

  • Шинэ
  • Их уншсан