Хүүхдээ хүмүүжүүлэхдээ багаас нь анхаарах ёстой зүйлсийг эмч нар санал болгож байна

Хүүхэд өсгөнө гэдэг тийм ч амар ажил биш. Таны хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж, өсгөснөөс хамаарч, түүний зан чанар, үзэл бодол хийгээд ирээдүй хамаарах учир хэрхэвч тоохгүй өнгөрүүлж болохгүй. Тийм ч учраас ээж аавууддаа зориулан, хүүхэд өсгөхдөө заавал анхаарах ёстой зүйлсийг танилцуулж байна.

Хүүхэдтэйгээ 3 нас хүртэл нь хамт унт

Хүүхэд ганцаараа унтах үед илүү их айдастай байдаг төдийгүй үүнээсээ болж стрессд өртдөг болохыг судлаачид баталсан байдаг. Тиймээс хүүхдээ тусад нь унтуулах гэж яарах хэрэггүй. Ядаж 3 нас хүртэл нь хүүхэдтэйгээ хамт унтаж байгаарай. Энэ нь хүүхдийг илүү тухтай унтаж, сайн өсч торниход тусална.

Хүүхдээ их ид гэж хүчлэх хэрэггүй

Хүүхдээ зөв хоол хүнс сайн идүүлж, эрүүл өсгөхийг л хүсч байгаа биз дээ. Тийм бол гэртээ үргэлж эрүүл зөв хоол хүнс авч, хөргөгчөө дүүргэж байгаарай. Ингэсэн тохиолдолд хүүхэд тань буруу, хортой хүнс идэх вий хэмээн санаагаа чилээх шаардлагагүй болно.

Мөн хүүхдийг дургүй хоолыг нь хүчээр ид гэж шахаж болохгүй. Үүнээс болж, хүүхэд үнэхээр тэр хоолыг үзэн яддаг, бүр идэж чадахгүй болж ч мэдэх юм. Аль болох тэднийг хүссэнээр нь идүүлж байгаарай.

Хүүхэд тань коршонконд суухгүй бол бүү санаа зов

Хүүхдийг хүчлэх тусам тэднийг бухимдуулж, улам бүр тухайн зүйлд дургүй болгох хандлагатай гэдгийг сана. Хүүхэд 2-4 насандаа коршонконд сууж сурдаг тул тэднийг хүчлэхгүйгээр тайвнаар хэлж, сонирхолтой байдлаар суулгаж байгаарай. Мөн өглөө боссон даруйд нь угаалгын өрөө оруулж, живх хэрэглэхгүйгээр сургаарай. Ингэснээр хүүхэд аясаараа л коршонкоо бариад гүйдэг болно.

Тэдэнд сонголт хийх боломжийг олго

Хүүхдээ багаас нь өөрөө сонголт хийх боломжийг олгож байгаарай. Ингэснээр хүүхэд илүү чөлөөтэй сэтгэлгээтэй, өөрийн үзэл бодолдоо үнэнч, хүчирхэг сэтгэл зүйтэй нэгэн болж төлөвшинө. Тиймээс хүүхдээ жоохон гэлгүй ярилцаж, юу хүсч байгааг асууж байгаарай.

Нэгээс доош насны хүүхдийг уйлахыг нь болиулах аргууд

Живхийг нь сольсон, хооллосон байхад хүүхэд тань уйлаад зогсохгүй байна уу? Тийм бол доорх аргуудаас хэрэглээд үзээрэй.

  • Гар дээрээ тэвэрч, нэг хэмээр алхах
  • Машинд суулгаж авч явах
  • Хөнгөн хэмнэлтэй хөгжим тавих

Багаас нь өөртөө итгэх итгэлтэй болгох