ФОТО: Алтанбулаг боомтоор 200 орчим монгол иргэнийг татан авж байна

ОХУ-аас эх орондоо ирж буй иргэдийг Алтанбулаг боомтоор татан авах ажиллагаа явагдаж байна. Тэдний биеийн халууныг үзэж, асуумж, тандалт судалгааг авснаар тусгаарлах байруудад хуваарилж, 21 хоног ажиглалтад байлгана.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Тавдугаар сарын 15-нд Эрхүү хотоос 200 орчим иргэнийг Алтанбулаг боомтоор татан авна" хэмээн мэдээлж байв.

Өчигдөр тус боомтоор 205 иргэнийг нэвтрүүлж, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт тусгаарласан билээ.