Азийн АНХНЫ ВИРТУАЛ модель АМАРА

“Комедиан Б.Идэр-Од найз бүсгүйтэй болжээ” хэмээн ойрын хэд хоногт цахим орчинд ихээхэн шуугисан билээ. Тэгвэл зурган дээрх бүсгүй бодит хүн бус Азийн анхны виртуал модель Амара юм. Уг төслийн санаачлагч нь зурагчин Н.Бэлгүүнтэй аж. Тэрээр “Анх монголд nude буюу нүцгэн зураг авахад модель олддоггүй байсан. Иймээс өөрийн гэсэн модельтой болбол амар юм байна гэсэн бодлоос виртуал модельтой болох сэдэл төрсөн” гэжээ.
Уг төслийн зураг авалт нэг сарын өмнөөс эхэлсэн бөгөөд үүнээс өмнө Амарагийн Ази төрх бүхий содон царайг гаргах гэж удаан хугацаанд ажилласан байна. Монголоос гарах дэлхийн хүнийг бүтээх зорилготой уг төслийн артистын үүргийг А.Энхбаяр, А.Түмэн нар гүйцэтгэжээ. Энэ зун та бүхэнд Амарагийн тоглосон анхны хөгжмийн клипийг хүргэхээр дөрвөн авьяастай 3D артистууд ажиллаж байгаа юм байна.
Өнгөрөгч онд яг л бодит мэт Японы виртуал модель Imma олон нийтийн анхаарлыг татаж байсан нь Амара-г үнэхээр Азийн анхны виртуал модель мөн үү гэх тээнэгэлзэлд хүргэж байсан боловч Н. Бэлгүүнтэй “Амара-г анх бүтээхдээ бүх кибер моделийг судалж байж бүтээсэн. Бид кибер моделио Японы Иммагаас ч илүү алдарт хүргэж, дэлхий нийтэд Иммагаас түрүүлж таниулах учраас Азийн анхны кибер модель гэж тодорхойлсон” гэжээ.


  • Шинэ
  • Их уншсан