"The Hu" онлайн тоглолт хийхээ мэдэгджээ

"The Hu" хамтлаг "COVID-19" халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хандивын тоглолт хийх талаар мэдэгдлээ.

 
Тус хамтлаг тоглолт хийх зөвшөөрлөө гадаадын гэрээт компаниас авсан бөгөөд онлайн хэлбэрээр зохион байгуулах аж. Одоогоор хамтлагийн бүрэлдэхүүн "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх тусгаарлалтад байгаа юм. Учир нь хамтлагийн залуус 5 дугаар сарын 3-нд Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирсэн.
 
Тэд Австрали улсад тоглолт хийснээс хойш эх орондоо тодорхой хугацаагаар ирж чадахгүй байсан юм. Тусгаарлалтын 21 хоногийн хугацааг гүйцээгээд тоглолтын бэлтгэлдээ гарах аж.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Шинэ
  • Их уншсан