Зуны улиралд ямар хүнс хэрэглэх вэ?

Та бүхэнд Хятадын уламжлалт анагаах ухаан судлаач Осипова А.Ю. зөвлөж байна.

Тэрээр инстаграм хуудсаараа дамжуулан улирлын чанартай хэрхэн хооллох, Хятадын уламжлалт анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийн зөвлөгөөнүүдийг хүргэдэг юм. Энэ удаа зуны улирлын тухай болон халуунд бидний биед юу хэрэгтэй талаар хүргэж байна.

Энэ жил зуны улирал Хятадын цаг тооны бичгийн дагуу 5-р сарын 6-наас 7-р сарын 20 хүртэл үргэлжилж байгаа юм.


Зуны дэлгэр цаг бол эрүүл мэндэд хамгийн таатай улирлын нэг юм. Ерөнхийдөө зуны улиралд эрүүл мэндийн бүх бэрхшээлийн эх үүсвэр болох хүйтэн энергитэй бид харьцах шаардлагагүй байдаг. Зуны улиралд ялангуяа хорио цээрийн энэ жилд нар бол бидний гол туслагч байх болно.


Үүнээс гадна зуны гурван сар нь хүний тааламжтай сэтгэл хөдлөлүүдтэй холбоотой байдаг: амралт, байгаль, санаа зовнилоос ангижрах.

Зун бол Ян (арга) энергийн оргил үе юм. Энэ нь та Янг аль болох зөв ашиглах хэрэгтэй гэсэн үг юм.

☀️ Нарны дулааныг биедээ шингээх ч хэт наранд халахаас зайлсхийх;
☀️ Биеийн доторх Инь (билгийн) тэнцвэрийг хадгалах;
☀️ Зүрхний илүүдэл халууныг гадагшлуулахад туслах;
☀️ Бөөр, шээс бэлгийн замын тогтолцоог дэмжих, учир нь зуны улиралд бөөрний үйл ажиллагаа (Инь) сулардаг;
☀️ Янд (арга) сэтгэл хөдлөлөө удирдаж (хэт эерэг ба хэт сөрөг), зан төлөвийн хувьд тэнцвэртэй байдлыг хадгалах;

Та дараах зөвлөмжүүдийн аль нь Хятадын хайлтын системд хамгийн их хандалттай байдаг гэж бодож байна?

Мэдээж сэтгэлийн тэнцвэр.
Амьдралд хандах хандлага, өдөр тутмын үйл явдал, бидний эргэн тойрон дахь бодит байдалд үзүүлэх хариу үйлдэл нь зуны улиралд эрүүл мэндээ хадгалах гол хүчин зүйл болдог юм.

Хайлтын системд хоёрдугаарт бичигддэг зөвлөгөө бол хоол хүнс, дасгалын талаархи зөвлөмж байдаг.
Зуны хамгийн гол зүйл бол "гол мотор" болсон зүрхээ хэрэггүй зовнилуудаас салгах юм. Энэ нь таныг зуны турш эрүүл мэндээ хадгалах цаашлаад намар ч өвдөхгүй байх боломжоор хангана.


Зун бол биеэ чийгшүүлэх цаг.


Бид зуны эхний хагаст дулааныг биедээ хуримтлуулж, хоёр дахь хэсэгт нь бие организмаа чийгшүүлэх хэрэгтэй. Хэрэв хавар нарны элч сайн байвал өвлийн турш хуримтлагдсан илүүдэл чийгийг хатаадаг.


Халуунд юу хэрэглэж БОЛОХГҮЙ вэ?
Мэдээжийн хэрэг халуун хоол хүнс / ундаа, уух зүйл.
• мах, хонины мах (ялангуяа гриллдсэн мах)
• далайн хоол (сам хорхой, дун, хавч, хясаа)
• загас (долоо хоногт 1-2 удаа цагаан загас болно)
• халуун ногоотой хоол, амтлагч (сонгино, сармис, халуун чинжүү,цагаан гаа)
• архи (зарим шар айраг, дарс зэргийг 12 градус хүртэл зөвшөөрдөг).

Нэмж хэлэхэд, хөргүүрт байсан хүйтэн зүйл бас туйлын тохиромжгүй!
Гадаах халуунаас үл хамааран мөстэй, хөлдөөгчний ундаа, хүйтэн хоолноос татгалзаарай.

Хүйтэн зүйл нь аль ч улиралд дэлүү, ходоодонд адилхан сөрөг нөлөө үзүүлдэг. Хүйтэн зүйлс нь танд түр зуурын үр дүнг л өгөх болно. Учир нь ходоод нь "хүйтэн шүршүүрт" орсны дараа дулаацахын тулд илүү их халуун ялгаруулах болно. Үүний дараа та илүү цангах болно.

Халууны улиралд ямар хүнс тохиромжтой вэ?

Зуны халуун улиралд тохируулж хооллох нь эрүүл байхын нэг үндэс юм. Зуны халуун агаар нь зүрх, судасны системд нөлөөлж байдаг. Хэрэв танд зүрх, судасны архагшсан өвчний асуудал байдаг бол таны жилийн хоолны дэглэм нэлээд гашуун амттай байх ёстой.

Тэгвэл танд зуны гурван сар хэрэг болох хүнсний жашсаалтыг хүргэж байна.
Та зуны ширээн дээр 1-2 гашуун бүтээгдэхүүн байгаа эсэхийг шалгаарай.
Шинэхэн салат навч  (20 гаруй төрлийн салат навч бий, үүнээс аль нэгийг нь сонгоорой)
Укроп, яншуй,кинза/cilantro/, бууцай
Цикорий, артишок, пастернак/лууван болон яншуйны төрлийн ногоо/
Гаа, нимбэгний гавар, орегано
Базилик, амтат, розмарин, турмерик, ганга, арц
Ногоон цай, puer, кудин цай
Шар айраг, квас, рашаан ус

Зуны халуунд балансыг тэнцвэржүүлэхэд өөр юу туслах вэ? Мэдээжийн хэрэг ШҮҮСЛЭГ хүнсний ногоо, жимс, жимсгэнэ. Хэрэв та ходоод гэдэсний өвчингүй бол өдрийн идэх зүйлийн тань тал нь гал дээр болгож, жигнэсэн хоол байхад хангалттай. Хэрэв нойр булчирхай, ходоодны асуудал байгаа бол түүхий хоол идэхийг Хятадын уламжлалт анагаах ухаанд зөвлөдөггүй ба заавал болгож идэхийг зөвлөдөг байна.

Өргөст хэмх, улаан лооль
Хулуу, хулууны төрлийн ногоонууд
Цагаан байцай, цэцэгт байцай, байцайны төрлийн ногоонууд, брокколи
Манжин, үндсэрхэг ногоо, нялх лууван
Гишүүнэ
Тарвас, амтат гуа
Тоор, гүйлс
Хан боргоцой ба бүх шүүслэг халуун орны жимс
Гүзээлзгэнэ, интоор, бөөрөлзгөнө, үхрийн нүд

Биеийг чийгшүүлэх, сэрүүцүүлэхэд дараах зүйлс нөлөөлнө.
Үнээний сүү
Тараг, зөөхий, шар биш цагаан бяслаг
Йогурт
Зуны улирал бол зайрмаг идэхэд нойр булчирхай, ходоодонд тийм ч их хор хөнөөл учруулдаггүй цорын ганц улирал юм. Гэхдээ 7 хоногт нэгээс илүүг идэх нь тийм ч тохиромжтой биш юм.

Биеийг хөргөх чадвартай үр тариа. Ихэнхдээ үр тариа бол Инь байдаг бөгөөд тэдгээр нь тэжээл өгч, тайвшруулж, шүүсийг нөхөн сэргээдэг. Ялангуяа зуны халуунд сайн тохирдог нь:
Цагаан будаа
Шар будаа, улаан буудай
киноа /үр/ ногоон шош

  • Шинэ
  • Их уншсан