Д.Трамп АНУ-д халдварын тохиолдлын тоо өндөр байгааг “бахархууштай” гэж мэдэгджээ

АНУ-д “COVID-19” халдварын тохиолдлын тоо өндөр байгаа нь олон хүнийг шинжилгээнд хамруулж буйг илэрхийлж байгаа тул бахархууштай юм гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Д.Трампаас Латин Америкийн орнууд, ялангуяа Бразилын иргэдийг хилээр нэвтрэхийг хориглох эсэх талаар асуухад, бид энэ талаар хэлэлцэж байгаа гэж хариулжээ. Бразилд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 250 мянга давснаар дэлхийд гуравдугаарт бичигдэж эхэлсэн юм.
 
“АНУ халдварын тохиолдлын тоогоор нэгдүгээрт бичигдэж байгаа нь дэлхийн аль ч улс орноос илүү олон хүнийг шинжилгээнд хамруулсантай холбоотой. Би үүнийг бахархууштай гэж үзэж байна. Энэ бол мэргэжилтнүүдийн нөр их хүч хөдөлмөрийн үр дүн юм” гэж Д.Трамп мэдэгдсэн байна. 

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр АНУ-д халдварын 1.5 сая тохиолдол бүртгэгдэж, 92 мянга орчим хүн нас баржээ. 
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Шинэ
  • Их уншсан