МАН нэр дэвшигчдийнхээ нэрсийг СЕХ-нд гардууллаа

Өнөөдөр /2020.05.21/ улстөрийн намууд хуулийн хугацаандаа 76 нэр дэвшигчийн бичиг баримтаа СЕХ-нд хүлээлгэн өгөх өдөр.  Монгол Ардын Намаас 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийнхээ нэр болон бусад материалыг Сонгуулийн ерөнхий хороонд гардуулж байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Монгол улсын Сонгуулийн хуулийн дагуу МАН 76 нэр дэвшигчийн холбогдох материалыг СЕХ-нд хүлээлгэн өглөө. МАН-ын Бага хурлаас гарсан 76 нэр дэвшигчид ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Манай нэр дэвшигчид сонгогчдын санал дээр үндэслэн тодорсон шигээ сонгогдох бүрэн боломжтой хүмүүс байгаа. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшигчдэд гурван шаардлагыг тавьсан. Нэгд, өндөр ёс суртахуунтай. Хоёрт, өндөр боловсролтой. Гуравт, ажлын дадлага туршлагатай байх.

  • Шинэ
  • Их уншсан