Б.Дэлгэрмаа МАХН-ын "Та, бидний эвсэл"-ээс УИХ-д нэр дэвшихээр болжээ

АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа намын гишүүнчлэлээсээ татгалзан, УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихээр Үндэсний Аудитын Газарт материалаа хүргүүлээд байсан билээ.
Өөрөө ч МҮОНТ-ийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт оролцох үеэрээ ч АН-аас гарснаа албан ёсоор зарласан юм.
 
Тэгвэл УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга асан Б.Дэлгэрмаа УИХ-ын 2020 оны сонгуульд МАХН, ИЗНН, МУНН-ын "Та, бидний эвсэл"-ээс Сүхбаатар дүүрэг буюу УИХ-ын 24-р тойрогт нэр дэвшихээр болсон байна.

  • Шинэ
  • Их уншсан