Р.Гончигдоржийн охин З.Энхболдтой нэг тойрогт өрсөлдөнө

БНМАУ-ын анхны бөгөөд цорын ганц Дэд Ерөнхийлөгч асан, УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн хүү Г.Эрдэмхишиг улс төрд орж, АН-ын Шинэчлэлийн Хөдөлгөөнд идэвхтэй ажиллаж буй билээ.
 
Тэгвэл Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг ч мөн улс төрд орж, УИХ-ын 2020 оны сонгуульд нэгэн цагт аавынх нь удирдаж явсан Монголын Социал Демократ Нам болон Хөдөлмөрийн Үндэсний Нам, Зүй Ёс намын "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшжээ.
 
Бүр тодруулбал УИХ-ын 22-р тойрог буюу Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26-р хороонд З.Энхболд, Б.Саранчимэг, Б.Энхбаяр, Т.Батцогт, Л.Наранбаатар нартай өрсөлдөхөөр болсон байна.
Г.Уянгахишиг нь МУИС-ийн Хууль Зүйн Сургууль, Бонн хотын их сургууль төгссөн, өдгөө Инвескор Капитал Үнэт цаасны Компаний Гүйцэтгэх захирлаар ажилладаг, өндөр боловсролтой, ёс зүй, зарчимтай сэхээтэн юм.
Эх сурвалж: sonin.mn

  • Шинэ
  • Их уншсан