Модны 2 орчмын авто замыг энэ сарын 22-24-ний өдрүүдэд хаана

Модны 2 орчимд тавдугаар сарын 22-ны өдрөөс 24-ны өдөр хүртэл өглөө 08:00 цагаас орой 23 цаг хүртэл авто замын засварын ажил хийгдэх гэж байна.

Тодруулбал, Нийслэлийн БГД-ийн 7-р хороо, Хорооллын эцсийн Шуудангийн зүүн талаар уруудаж Модны 2-ын голын замтай нийлдэг 0.4 км авто замын засвар шинэчлэлтийн ажилд асфальтбетон хучилт хийх аж. Иймд засвар хийгдэх хугацаанд замын хөдөлгөөнийг бүрэн хаах тул НЗХТЗИГ-аас иргэдийг өөр зам сонгон хөдөлгөөнд оролцохыг санууллаа.

Эх сурвалж: Hийслэлийн замын хөдөлгөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар

  • Шинэ
  • Их уншсан