Өнөөдөр 22.00-06.00 цаг хүртэл Улаанбаатар импэксийн баруун талын авто замыг хаана

Сонгинохайрхан дүүргийн ХХ хорооны Улаанбаатар импэксийн баруун талын замыг өнөө шөнө хаана.

Тодруулбал, Улаанбаатар импэксийн баруун талын гармын авто замыг өнөөдөр буюу тавдугаар сарын 22-ны 23:00 цагаас тавдугаар сарын 23-ны 06:00 цагийн хооронд хааж, төмөр замын гармын хавтан солих ажлыг гүйцэтгэх юм байна. Тиймээс уг ажлыг гүйцэтгэх хугацаанд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас анхааруулав.


  • Шинэ
  • Их уншсан