СХД-ийн 20-р хороонд ойролцоогоор 4 га талбай шатжээ

Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах "Оньдилт" ХХК-ийн хашаанд их хэмжээний барилгын материал, хар цаас, хар лак шатаж байна. Тус газар НОБЕГ-ийн Гал унтраах, аврах ангийн хамт олон ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар замын нөхцөл байдал ачаалал ихтэй байна. Цагдаагийн байгууллагын ажилчид гал гарсан хэсэгт иргэдийг ойртохоос хамгаалан ажиллаж байна. 

Энэ тухай дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:52 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 40 гаруй алба хаагч гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Ойролцоогоор 4 га талбайд барилгын дээврийн хар лак, хар цаас их хэмжээний барилгын материал шатсан тухай нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

  • Шинэ
  • Их уншсан