Д.Амарбаясгалан: МАН нэр дэвшигчдээсээ мөнгө авах ямар ч тогтоол гаргаагүй

Өчигдрөөс эхлэн сошиал орчинд 2020 оны 3 сарын 6 гэсэн огноотой, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалангийн гарын үсэгтэй, МАН-ын Удирдах Зөвлөлийн Тогтоол гэсэн бичиг түгэв.
 
Уг тогтоолын санаа нь "МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс 1 тэрбум, 500 сая төгрөг тус тус авах" тухай байсан юм.
 
 
 
Тэгвэл энэ тухай МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад: " Монгол Ардын Нам тэр тогтоол гээчийг огт гаргаагүй. Харин энэ photoshop-ын бүтээлийг хэн анх хийж, тараасныг тогтоолгохоор холбогдох хуулийн байгууллагад өнөөдөр хандана" хэмээв.
Эх сурвалж: sonin.mn

  • Шинэ
  • Их уншсан