Gen-Z үеийнхэнд санал болгох зургаан ном

Generation Z(1997-2012 оны хооронд төрөгсөд) үеийнхэн бол илүү даяаршсан, олон ажлыг зэрэг амжуулдаг, бусдаас илүү энтрепренерлэг, дижитал ертөнцгүйгээр тэднийг төсөөлшгүйгэх зэрэг бусад үеийнхэнээсээ ялгарах онцлогт тулгуурлан энэхүү номнуудыг санал болгож байна.

1. Тара Вестовер“EDUCATED”- Уг номд бичигдсэн түүх бол шашны хэт шүтлэгтэн гэр бүлийн золиос болсон ч харьж буцашгүй хүсэл тэмүүллээр боловсрол эзэмшиж, дэлхийн шилдэг дээд сургуульд зэрэг хамгаалсан бяцхан охины нулимстай, гунигтай, бахархам түүх юм. Америкийн Айдохо мужийн уулархаг нутагт төмрийн хог хаягдал ялгаж амьжиргаа залгадаг гэр бүлд мэндэлсэн Тара Вестоверийн бага насны дурсамжаар ном эхэлж байна. Мормоны чанд хатуу урсгалыг дагагч эцэг нь гэр бүлээ нийгмээс тусгаарлаж, уулархаг нутагт ирж суурьшин, хүүхдүүдээ ч сургуульд явуулалгүй өсгөжээ. Нэг л өдөр ахынхаа санал болгосноор хувиараа шалгалтанд бэлдэн коллежид элсэхээр зориглосноор амьдрал нь илүү саад бэрхшээлтэй ч гэрэлтэй зам руу эргэнэ. Тара төрж өссөн орчноосоо огт өөр ертөнцөд хөл тавьж, өөрт нь хоногшсон зуршил, хэв дадлаа өөрчлөхөөр зүтгэж эхэлдэг. Мормонизм, эсвэл өөр нэг шашин шүтлэгийн талаарх түүх,

2. Чип Хийт Дэн Хийт “САНААГАА БҮТЭЭЛ БОЛГОХ НЬ” - Энэ номоос та мартагдалгүйгээр оюун санаанд наалдаж үлддэг санааны зургаан гол чанарыг олж мэднэ. Тэдгээр зургаан гол чанарыг өөрийн болгож чадснаар та өөрийн ажил, хувийн амьдралын ямар ч тохиолдолд бусдад өөрийн санаа бодлын гол санааг оновчтойгоор илэрхийлж түүгээрээ  тодорхой амжилт үзүүлэх болно.

Санааны зургаан гол чанар:

* Энгийн: Та аливаа санааны утгыг нь алдагдуулалгүйгээр гол цөмийг нь хэрхэн гаргаж ирэх вэ?

* Санамсаргүй: Хүмүүсийн анхаарлыг хэрхэн татаж ... бас өөр дээрээ барих вэ?

* Тодорхой: Юу хийвэл хүмүүс таны санааг ойлгож, ихээхэн хугацаа өнгөрсний дараа ч түүнийг марталгүй санаж байх вэ?

* Үнэмшилтэй: Та яаж хүмүүсийг өөрийнхөө санаанд итгүүлэх вэ?

* Сэтэл хөдөлгөм: Хүмүүсийг яаж өөрийнхөө санаанд анхаардаг болгох вэ?

* Өрнөлтэй: Өөрийн санаагаар хүмүүсийг яаж үйлдэлд хөтлөх вэ?

3. Жеймс Клейр “ЭНГИЙН ДАДАЛ” - Энэ номд сайн дадал зуршлыг алхам алхмаар хэвшүүлэх төлөвлөгөөг танилцуулах болно. Тэр бүх сайн дадал хэдэн өдөр, хэдэн долоо хоног хэвшээд алга болох бус насан туршид тань хадгалагдах дадал байх болно. Энэ номд бичсэн бүхэн шинжлэх ухааны үндэслэлтэй ч эрдэм шинжилгээний бүтээл биш, амьдралд хэрэгжүүлэх гарын авлага юм. Энэхүү номд биологи, сэтгэл судлал, нервологи зэрэг шинжлэх ухааны ойлголтуудыг энгийн ойлгомжтой аргаар тайлбарлаж, тэдгээрийн тусламжтайгаар сайн дадлыг гарцаагүй болгож, муу дадлыг үйлдэх боломжгүй болгох арга ухаанд хэрхэн хүрч болохыг өгүүлжээ.

4. Жедедайя Била  “БҮҮ СААД БОЛ” - Таны хүүхэд гар утасны донтой мэт өдөржин утсаа оролдож, мааждаг уу? Гар утсаа оролдож буй хүүхэд/нөхөр/эхнэр чинь таны яриаг олигтой ч сонсохгүй чихний хажуугаараа өнгөрөөгөөд байна уу?Та Facebook, Twitter, Instagram, Snapchat-руугаа орж, үргэлжлүүлэн e-mail, мессежээ шалгаад дахиад л Facebook-рүү буцаж орсоор нэг л мэдэхэд хайран цагаа үр дүнгүй өнгөрөөснөө ухаарч байсан уу? Гарт чинь үргэлж утас атгаастай, ажил дээр ч, хурал дээр ч, гадуур хооллоход ч, бүр 00-ийн өрөөнд хүртэл та утсаа “дагуулж” ордог уу?

 Утасны гэрэл асах төдийд тэд утсаа үзэхийн түүс болж, ойлгож анхаарч байсан, эсвэл хийж байсан бүх зүйл үгүй болж, анхаарал сарнидаг. Gen-Z үеийнхэнд санал болгох номын жагсаалтад зайлшгүй багтах ном бол гар утас технологийн дарангуйлал, зөв хэрэглээний талаар өгүүлэх "БҮҮ СААД БОЛ"ном  юм.

 

5. Г.Мөнгөн “ХАДГАЛАМЖ ӨЛСӨХӨӨС ЭХЭЛНЭ”, “ТАРХИНЫ БЛОК” – Амьдрах ухааны хичээлийг өв соёлд тулгуурлан хөгжүүлэгч багш, коуч Г. Мөнгөний уг хоёр номыг Gen-Z үеийнхэд санал болгож байна. "Хадгаламж өлсөхөөс эхэлнэ - 6 дансны арга" номоос та өөртөө байгаа нуугдмал баялгийг нээж гаргах болно. Харин сүүлд гаргасан “Тархины блок”ном нь нийгэмд байгаа энгийн мөртлөө бүхий л амьдралын үйл явцад блок болж саад учруулдаг асуудлууд, түүнээс гарах арга хэлбэр, өдөр тутмын энгийн жижиг дадлаар амьдралын буруу хэв маягийг залруулах, өөрчлөлт шинэчлэлтийн аргаар амьдралдаа ахиц дэвшил гаргах боломж, шинэ харах өнцгийг харуулжээ.

Эх сурвалж:www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан