Эко автобусыг 30 минутаас 2 цаг цэнэглээд 350-400 км явна

Нийтийн тээврийн цогц шинэчлэлийн хүрээнд  нэвтрүүлж буй цахилгаан автобусаар хотын дарга С.Амарсайхан зорчиж, иргэдээ аюулгүй,тохилог, тав тухтай нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр болсныг дуулгалаа.
70 зорчигчийн суудалтай, 30 минутаас 2 цаг цэнэглээд 350-400 км явдаг, өдөрт 30 мянган төгрөгийн цахилгааны зардлаас өөр зардалгүй хоёр давхар Эко автобусыг нийслэлийн төсөвт дарамт үүсгэхгүй хэлбэрээр буюу аж ахуйн тооцоот байдлаар, эргэн төлөх хэлбэрээр автобусны төлбөрийг нь шийдвэрлэн зорчигч тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна гэлээ.

  • Шинэ
  • Их уншсан