Оскарын наадмыг хойшлууллаа

Кино урлагийн “Motion Picture arts and Sciences” академиас өнгөрсөн даваа гаригт Оскарын шагнал гардуулах 93 дахь удаагийн ёслолыг цар тахлын улмаас хоёр сараар хойшлуулж 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр товлосноо зарлалаа. 

Оскарын шагнал гардуулах ёслол 2021 оны хоёрдугаар сарын 28-нд болох ёстой байсан юм. Академийн Ерөнхийлөгч Дэвид Рүбин, Гүйцэтгэх захирал Дон Худсон нар хэлэхдээ “Кино урлаг олон жилийн турш хүнд хэцүү үед хүн төрөлхтөнтэй хамт байсан. Одоо ч хамт байна. Оскарын шагнал гардуулах ёслолын хугацааг өөрчилснөөр найруулагчид уран бүтээлээ бүрэн дуусгаж, үзэгчдэд танилцуулах боломж олгоно гэж найдаж байна” гэжээ.

Академиас 2020/2021 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг дараах байдлаар танилцуулсан байна.

2021 оны хоёрдугаар сарын 1-5: Урьдчилсан санал хураалт болно.

2021 оны хоёрдугаар сарын 9: Богино хэмжээний жагсаалтыг зарлана.

2021 оны гуравдугаар сарын 5-10: Нэр дэвшүүлэх санал хураалт болно.

2021 оны гуравдугаар сарын 15: Оскарын шагнал гардуулах ёслолын зарлал гарч, урилга хүргүүлнэ.

2021 оны дөрөвдүгээр сарын 15-20: Эцсийн санал хураалт болно.

2021 оны дөрөвдүгээр сарын 25: Оскарын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.

  • Шинэ
  • Их уншсан