Зуныг хэрхэн зугаатай өнгөрүүлэх вэ?

Цэцэг навч дэлгэрч, бороо хур шаагисан зуны дэлгэр өдрүүд үргэлжилж байна. Цар тахалтай холбоотойгоор он гарснаас хойш онцгой байдал зарлаж, БСШУСЯ-наас бүх шатны сургалтын үйл ажиллагааг зогсоогоод байсан юм. Сурагчид теле хичээлээр хичээлийн агуулгыг нөхөж, харин оюутнууд онлайнаар хичээлээ үзэж дуусгаснаар нарлаг зунтай золгож байна. Тиймээс зуны гурван сарыг шинэ найз нөхөдтэй болж, өөрийгөө хөгжүүлж мөн олон орны хэл сурч, оюундаа хөрөнгө оруулж өнгөрөөх нь чухал юм. 
Зуныг зугаатай мөн үр дүнтэй өнгөрөөхөд тань туслах сургалтын төвүүдийг танилцуулж байна. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу эрүүл, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж анги, танхимд 10-аас илүүгүй сурагч байхаар зохицуулж байгаа. Мөн амьдралын анхны алхмаа хийх гэж байгаа ЕБС-ийн ахлах ангийн төгсөгчдөд зориулсан элсэлтийн ерөнхий шалгалт болон тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой сургалтын төвийн мэдээллийг хүргэж байна.   

Зун үйл ажиллагаа явуулж буй сургалтын төвүүд

Боловсролын төвүүд


-“Eduzone” сургалтын төв /ЭЕШ бэлтгэл/
-“Ногоон жэйд” боловсролын төв тэтгэлэгт хөтөлбөрүүд, англи хэлний сургалт
-“Wizard English training center” англи хэлний бүх шатны сургалт
-“Edulink” боловсрол сургалтын байгууллага тэтгэлэгт хөтөлбөрүүд, англи хэлний    сургалт
-“Genius” сургалтын төв англи хэлний бүх шатны сургалт
-“Absolute” сургалтын төв англи хэлний бүх шатны сургалт
-“Сондор хилэн” сургалтын төв англи хэлний бүх шатны сургалт
-“Jet school of English” англи хэлний бүх шатны сургалт
-“Talk talk English Mongolia” англи хэлний бүх шатны сургалт
-“Нова” боловсролын төв ЭЕШ бэлтгэл, тэтгэлэгт хөтөлбөрүүд
-“Күнз” боловсролын төв хятад хэлний бүх шатны сургалт
-“Дэлхийн зууч” боловсролын төв солонгос хэлний сургалтын төв, зуучлал
-“Монголын цогц сургалт хөгжлийн акедеми” англи, хятад, япон хэлний сургалтууд, ЭЕШ-ын бэлтгэл
-“Амжилтын гүүр” боловсролын төв солонгос хэлний сургалтын төв, зуучлал
-“Сэжүн Хагдан” солонгос хэлний сургалтын төв
-“Santis educational service” англи хэлний бүх шатны сургалт
-“Universal” англи хэлчний бүх шатны сургалт, тэтгэлэгт хөтөлбөрүүд
-“Smart сургалтын төв” ЭЕШ бэлтгэл
-“Ielts institute” IELTS-н сургалт
-“Magic World agency” тэтгэлэгт хөтөлбөрүүд, англи хэлний сургалт
-“Happy Education center ЭЕШ бэлтгэл
-“Tomujin academy” тэтгэлэгт хөтөлбөрүүд, англи хэлний сургалт

Хөгжмийн сургалтын төвүүд

-“Music Mind” хөгжмийн сургалтын төв төгөлдөр хуур
-“DGL” хөгжмийн сургалтын төв гитар, төгөлдөр хуур, морин хуур, бөмбөр
-“Allegro music school” төгөлдөр хуур, хийл

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

  • Шинэ
  • Их уншсан