'The Hu' хамтлагийн онлайн тоглолт энэ сарын 28-нд болно

"The Hu” хамтлаг Улсын онцгой комисст хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 28-нд 22.00 цагаас “White Rock Center”-т хийхээр болжээ.

Онлайн тоглолт хоёр цагийн турш үргэлжлэх бөгөөд МҮОНРТ хамтран орон даяар шууд дамжуулан хүргэх юм байна. “The Hu” хамтлаг Монголчуудын уламжлалт урлаг болсон хөөмэй, хархираа төрлөөр морин хуур, товшуур, цуур зэрэг хөгжмийг ашиглан тоглодог билээ. Хамтлагийн залуус хандивын  тоглолтоосоо олсон орлогоо "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж, Улсын Онцгой комисст хандивлахаа мэдэгдээд буй.

Тус хамтлагийн дэлхийг тойрон аялах тоглолт цар тахлын улмаас хойшилсон тул “The Hu” хамтлагийнхан өнгөрөгч тавдугаар сарын 3-нд Франкфуртын тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн билээ. 

  • Шинэ
  • Их уншсан