Наадмаар 128 бөх барилдана

Ардын хувьсгалын 99, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадмыг ирэх 7 дугаар сарын 11, 12-нд тэмдэглэнэ. Энэ үеэр 128 бөх барилдах бөгөөд бөхчүүдийг онлайнаар бүртгэж эхэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн наадамд барилдахаар 30 бөх бүртгүүлжээ. Бүртгэл энэ сарын 28 хүртэл үргэлжлэх тул бөхчүүдийг яаралтай бүртгүүлэх шаардлагатай байгааг анхааруулж байлаа. Бүртгүүлсэн бөхчүүдийн цол чимгийг Үндэсний бөхийн холбооноос хянах ажээ.

  • Шинэ
  • Их уншсан