Шинэ Их хурал 25 эдийн засагч, 14 хуульч, 7 сэтгүүлч, 3 их эмчтэй

Шинэ парламентын 76 гишүүний 25 нь эдийн засагч мэргэжилтэй байгаа бол долоо нь сэтгүүлч мэргэжилтэй байна. Харин хүний их эмч гурван хүн байна. Тодруулбал, АН-аас Төв аймагт нэр дэвшин сонгогдсон Ц.Туваан, МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн Ж.Чинбүрэн, АН-аас Баян-Өлгий аймагт нэр дэвшсэн Б.Бейсен нар хүний их эмч мэргэжилтэй. Харин МАН-аас Булган аймагт нэр дэвшсэн сонгогдсон Ц.Анандбазар, Завхан аймгаас сонгогдсон Б.Баярсайхан, Хөвсгөл аймгаас сонгогдсон Л.Энх-Амгалан, Хэнтий аймгаас Л.Оюун-Эрдэнэ, Чингэлтэй дүүргээс сонгогдсон М.Оюунчимэг, СХД-ээс сонгогдсон Б.Жаргалмаа, ХУД-ээс сонгогдсон Д.Сарангэрэл нар сэтгүүлч мэргэжилтэй. 

Шинэ Их хурлын гишүүдийн мэргэжил: 

  • Эдийн засагч 25
  • Хуульч, эрх зүйч 14
  • Инженер 11
  • Сэтгүүлч 7
  • Багш 3
  • Олон улсын харилцаа 3
  • Улс төр судлаач 3
  • Хүний их эмч 3 хүн байна

  • Шинэ
  • Их уншсан