Маргаашнаас нийтийн тээвэрт 2 давхар автобус зорчигчдод үйлчилнэ

Нийслэл хотын нийтийн тээврийн Таван шар-Офицерийн ордны чиглэлд маргаашаас эхлэж, 2 давхар автобусыг үйлчилгээнд гарахаар шийдвэрлэжээ.

Нийтийн тээврийг төрөлжүүлж, түгжрэлийг багасгах, сургууль, аялал жуулчлал, буухиа, бизнес, ажил хэргийн зэрэг олон төрлийн үйлчилгээнд явах автобусны парк шинэчлэл явагдаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд БНХАУ-аас авч буй 50 ширхэг 2 давхар автобус нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар төлөвлөсөн нь ийнхүү хэрэгжиж эхэллээ.

  • Шинэ
  • Их уншсан