УИХ-ын Тамгын газраас шинээр сонгогдсон гишүүдийг сургалтад хамруулав

Шинэ парламентын гишүүд өнөөдөр УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын Тамгын газраас шинэ гишүүдэд УИХ-ын үйл ажиллагаа, дүрэм журам, гишүүний ёс зүйн талаар сургалтад хамруулав. Шинэ гишүүдийн сургалтад анх удаа УИХ-д сонгогдсон 32 гишүүн хамрагдаж байгаа аж. Харин АН-аас сонгогдсон гишүүд энэхүү сургалтад суугаагүй байна.

  • Шинэ
  • Их уншсан