Хотын захирагчийн албыг Ж.Батбаясгалан түр удирдана

Өчигдөр /2020.06.29/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын гишүүний үнэмлэхээ авсан билээ. Иймд хотын дараагийн даргыг сонгох хүртэл Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллах аж. С.Амарсайханы хувьд 2019 оны хоёрдугаар сард шинэ даргаар томилогдож байсан юм.

Маргааш буюу долдугаар сарын 1-нд НИТХ хуралдаж, хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Учир нь НИТХ шийдвэрээ Ерөнхий сайдад уламжилснаар томилгоо хийгдэх учиртай. Гэвч өнөөдөр тус асуудлыг хэлэлцэх эсэх нь баттай болоогүй байгаа аж.

  • Шинэ
  • Их уншсан