Өндөр албан тушаалтнуудыг наадмын талбай руу оруулахгүй гэв

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмын бөх, сур, шагайн харвааг 13-р зуун цогцолборт, зургаан насны морин уралдааныг Хүй долоо худагт зохион байгуулж, хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлэхээр болсон. Мөн автомашин, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл олгохгүй гэдгийг мэдэгдээд байгаа.

 Мөн “13-р зуун цогцолбор”-руу иргэд, өндөр албан тушаалтнуудын хэнийг ч нэвтрүүлэхгүй болохыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдэгдлээ.  Зөвхөн баяр наадмыг зохион байгуулагчид, бөхчүүд, сур, шагайн харваачид болон тодорхой тооны зөвшөөрөлтэй хүмүүсийг наадмын талбай руу оруулахаар болжээ.  

 Эх сурвалж: www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан