Д.Сарангэрэл Байгаль Орчин, Аялал Жуулчлалын, Х.Нямбаатар Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд болно

Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх танхимдаа ажиллах сайд нараа  тодруулж, МАН-ын Удирдах Зөвлөл дэмжжээ.

 

Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, сайдад нэр дэвшигчид

 

1.Монгол Улсын Шадар Сайдад УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар,

2.Эрчим хүчний сайдад Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал Н.Тавинбэх,

3.БСШУ-ын сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн,

4.Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,

5.Зам тээврийн хөгжлийн сайдад  тус яамны дэд сайд Л.Халтар,

6.ХХААХҮ-ийн сайдад Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын Дарга З.Мэндсайхан,

7.Соёлын сайдад ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн Захирал С.Чулуун,

8.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,

9.Эрүүл мэндийн сайдад ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар,

10.Барилга хот байгуулалтын сайдад тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар,

11.Батлан хамгаалахын сайдад генерал Г.Сайханбаяр,

12.Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар,

13.Уул уурхайн сайдад  "Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Г.Ёндон,

 14.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад ҮСГ-ын дарга А.Ариунзаяа ,

15.ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын сайдад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,

16.Гадаад Харилцааны Сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван

Эх сурвалж: sonin.mn

  • Шинэ
  • Их уншсан