Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах: Шүүхийн хууль бус шийдвэрийг эсэргүүцэж давж заалдана

Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, дээд шатны шүүхэд давж заалдахаар болсноо мэдэгдлээ.  

Тэрээр “Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хурал дөрвөн хоног үргэлжилсэн. Шүүх хуульд заасны зүйлийн дагуу хэргийг шалгаагүй. Шүүхээс шүүх хуралдааны товыг гэнэт өөрчилдөг, түүнийгээ тайлбарладаггүй гэх зэрэг олон хуулийг зөрчсөн. Н.Номтойбаярт таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилснөөс болоод 2020 оны ээлжит сонгуульд биечлэн оролцох боломжгүй болсон. УИХ-ын сонгуулийн хуульд нэр дэвшигчийг хэрэгт холбогдуулан шүүх бол Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авах ёстой боловч, шүүх зөвшөөрөл аваагүй. Ингээд долдугаар сарын 2-ны өдөр шүүх хурал болж, Н.Номтойбаяр өмгөөлөгчөө өөрчлөх санал тавихад шүүх түүнийг авч хэлэлцээгүй. Шүүх гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг ч хэлээгүй. Энэ мэт шүүх хууль  зөрчиж шийдвэр гаргасан учир шийдвэрийг эсэргүүцэж, дээд шатны шүүхэд давж заалдахаа мэдэгдэж байна.

Өмгөөлөгчийн тайлбарласнаар Н.Номтойбаярыг дараах үндэслэлээр хэрэгт буруутгасан байна.

-2016 оны сонгуулийн үр дүнгээр Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн болоод Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болсон. Тэр үеийн Засгийн газар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд юу хийх ёстойг хуульчилсан. Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн тэргүүний хуьд холбогдох журмыг баталсан. Энэ журам нь 2018, 2019 онд өөрчлөлт ороод явсан. Гэтэл буруутгаж буй зүйл нь 2016 онд хэрэгжиж байсан журмынхаа хүрээнд ажиллаагүй гэсэн.

-Зорилтот бүлэгт олгодог төслийн зээлийг банкаар олгоогүй, хүү тооцоогүй гэж буруутгаж байгаа юм. Гэтэл Н.Номтойбаяр ажиллаж байх үедээ энэхүү зээлийг эргэн төлдөг болгож өөрчилсөн. Түүнийг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байх үед олгосон 29 зорилтот бүлэгт олгосон зээлээс 22 нь эргэн төлсөн байгаа юм. Тэгэхээр шүүхээс буруутгаж байгаа зүйл нь ямар ч хохирогчгүй учир буруугүй гэсэн үг.

-Мөрдөгчийг дарамталсан эсэх асуудлаар шүүх Н.Номтойбаярт таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үүнийг шүүх нотолж чадаагүй.

-Н.Номтойбаяр болон бусад хэрэгт холбогдогч нар эрх мэдлээ урвуулан ашиглах хэрэгт бүлэглэн холбогдсон гэж буруутгаж байгаа юм.

Мөн олон жил хорих ял өгөх эсэхийг шийдвэрлэх шүүх хурлыг өмгөөлөгчгүйгээр явуулсан нь шүүгдэгчийн эрхийг зөрчсөн хурал боллоо гэж үзэж байна” гэв.

 

  • Шинэ
  • Их уншсан