Хурдан морины өнөөдрийн уралдаанууд цуцлагдлаа

Үндэсний их баяр наадам хязаалан насны хурдан морины уралдаанаар эхлэх хуваарьтай.

Олон хоног үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Хүй долоон худаг дахь уралдааны зам эвдэрч, халтираа үүсэн, унаач хүүхдийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдөр болох байсан хязаалан, шүдлэн болон эрлийз дунд насны хурдан морины уралдааныг цуцалж, долдугаар сарын 13-нд уралдуулах шийдвэрийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооноос гаргалаа.

Хурдан морины салбар хороо 18:00 цагт хуралдаж долдугаар сарын 11, 12-нд явагдах хурдан морины уралдааны хуваарьт өөрчлөлт оруулах асуудлаар шийдвэр танилцуулна.

  • Шинэ
  • Их уншсан