Хүүхэд залуучууд ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” гардлаа

Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө олон жил идэвх зүтгэл үр, бүтээлтэй ажиллан мэдлэг чадвар, авьяас билэг, хүч хөдөлмөрөө төр, ард түмэндээ зориулж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан нэр бүхий албан хаагчдыг Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнадаг уламжлалтай. 

            Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажил үйлсээрээ салбартаа тэргүүлэгч төрийн албан хаагчдыг  өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч, шагналыг гардууллаа.   

            Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хамт олноо ажил үйлсээрээ тэргүүлж, хүүхэд, гэр бүл, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр амжилттай ажиллаж, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангахад санаачилгатай ажилласан ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд залуучууд ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Нарантуяагийн Баярмаа Засгийн газрын энэхүү нэр хүндтэй шагналыг хүртлээ.

            Хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж “Хүндэт өргөмжлөл”-ийн эзэн болсон Н.Баярмааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон яамны удирдлагууд хүлээн авч баяр хүргэж, амжилт хүслээ.  

 

  • Шинэ
  • Их уншсан