Үнэртэй усыг хэрхэн зөв хадгалах вэ

Үнэртэй усны хадгалах хугацаа дунджаар 3-5 жил байдаг. Хадгалалтын явцад үнэртэй усны бүтцэд тодорхой хэмжээний өөрчлөлт ордог ч зөв арчилбал анхилуун үнэрийг нь удаан хадгалах боломжтой. “L’Oreal” компанийн шинжээчид дараах зөвлөгөөг өгч байна.

 

  • Үнэртэй усыг нарны шууд гэрлээс хол харанхуй газар хадгалдаг.
  • Тасалгааны чийгшил, температурыг хянаж байхыг зөвлөж байна. Үнэртэй усыг 20-25 хэмийн дулаан, 70 хувийн чийгшилтэй тасалгаанд хадгалахад тохиромжтой. Ванны өрөө үнэртнийг хадгалах тохиромжгүй.
  • Сүрчигийг сэгсэрдэггүй. Таваас илүү жилийн настай үнэртэй усыг ширээний шүүгээ, автомашиндаа хадгалж болохгүй.
  • Агаар оруулахгүйн тулд үнэртэй усны саваа заавал сайтар таглах ёстой.
  • Та хуучны үнэртэй ус цуглуулдаг бол 10-15 жилийн хугацаанд хадгалсан усны дээд ноот /эфирийн тос/ ууршдагийг санаарай. Тиймээс илүү өтгөн бүтэцтэй, мод, давирхай, амьтны гаралтай эфирийн тос орсон сүрчиг үнэрээ удаан хадгалдаг байна.

  • Шинэ
  • Их уншсан