“Emmy”-н шагналд нэр дэвшигчид тодорчээ

Emmy” наадмын 72 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг зарлажээ. Цар тахлын энэхүү нөхцөлд арга хэмжээ алсын зайнаас болж өнгөрчээ. Уламжлал ёсоор олон хүн цугласан арга хэмжээ болоогүй бөгөөд студид зөвхөн оператортой цуг байгаагаа хөтлөгч, жүжигчин Лесли Жонс мэдэгдсэн байна. 

Америкийн найруулагч Николь Кэссел, Стивен Уильмс нарын “Watchmen” кино нийт 26 төрөлд нэр дэвшсэн бол найруулагч Эми Шерман-Палладино, Дэниел Палладино нарын  “he Marvelous Mrs. Maisel” инээдмийн цуврал кино 20, найруулагч Жейсон Бейтмений “Ozark” цуврал 18 төрөлд тус бүр нэр дэвшжээ.

Драмын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд

Женнифер Энистон (The Morning Show)

Оливия Колман (The Crown)

Жоди Комер (Killing Eve)

Сандра О (Killing Eve)

Лора Линни (Озарк)

Зендея (Euphoria)

Драмын шилдэг эрэгтэй жүжигчин төрөлд

Жейсон Бейтман (Озарк)

Стерлинг Браун (This is Us)

Билли Портер (Pose)

Жереми Стронг, Брайан Кокс (Succession)

Стив Карелл (The Morning Show)


mmy”-н шагнал гардуулах ёслол 9 дүгээр сарын 20-нд болох бөгөөд ёслолыг “ABC шууд дамжуулан хүргэх аж.

  • Шинэ
  • Их уншсан