Д.Нарангэрэл: Өнгөрсөн өвөл Монголд улирлын томуу үүсгэдэг коронавирусийн халдвар байсан

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэлийн мэдээллийг хүргэж байна.

Тэрээр, Тандалт, судалгаа гэх мэт олон зүйлээр авч үзэхэд одоогоор манай улсын иргэдийн дунд коронавирус гараагүй байна. Өнгөрсөн өвөл буюу арваннэгдүгээр сар болон арванхоёрдугаар сард томуугийн ханиад байсан. Энэ томуугийн ханиаданд А хүрээний H1 болон энгийн улирлын томуу үүсгэдэг коронавирусийн халдвар байсан. Үүнд бид жил бүр томуугийн лабораторид тандалт, судалгаа хийдэг. Энэхүү тандалт нь халдварт өвчний тандалт дотроо хамгийн сайн буюу дэлхийд үнэлэгддэг, байнга лабораторид тандалт хийдэг зүйл. Өнгөрсөн жил манай улсад шинэ төрлийн коронавирус тархаагүй гэдгийг баттай хэлж чадна гэв.

  • Шинэ
  • Их уншсан