УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад 2.6 жилийн хорих ял оноов

ЖДҮХС-гаас өөрсдийн хамаарал бүхий компани, аж ахуй нэгжийн нэрээр зээл авсан гэх УИХ-ын гишүүн Б.Ундармаад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал дөрвөн удаа хойшилж, өчигдөр шийдвэрээ гаргалаа. 

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий “Доктор мейк” ХХК-нд ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан байна. Гэтэл уг компани сонгон шалгаруулалтаас хасагдсан байхад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон нь Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, зүйлийн 2, 3.4-р зүйлүүдийг 1 дэхэд заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож, прокуророор яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. 

Шүүхий бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилээр хасч, 2.6 жилийн хорих ял оноолоо. 

 

  • Шинэ
  • Их уншсан