Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Засгийн газрын 259, 149 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас https://e-mongolia.mn/, https://eservice.ulaanbaatar.mn/ системүүдийг хэрэглээнд нэвтрүүлж 21 аймаг, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлж буй иргэдэд цахимаар болон операторын горимоор төрийн үйлчилгээг үзүүлж байна.

Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газрын дарга  Б.Болор-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс НҮНТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус арга хэмжээд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг нар  НҮНТ-өөр үзүүлж буй төрийн цахим үйлчилгээний өнөөгийн байдал, үр дүн, цаг үеийн мэдээллийг өгч,  цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэх ажлын талаарх санал солилцлоо.