Танд нурууны суултын өвдөлт байдаг бол анхаарлаа наашаа хандуулаарай

Цаг хугацаа хөгжин дэвшихийн хэрээр нурууны өвчлөл улам л залуужиж байгаа билээ. Өнөөгийн "ажилчин анги" голдуу суугаа ажил эрхлэх болсон нь хөдөлгөөний хомстлыг үүсгэж байгаа юм. Харамсалтай нь хүмүүс үүнийг маш сайн ойлгодог ч ажлаа тараад дасгал хөдөлгөөн хийдэггүй нь өвчлөлийн суурийг бий болгодог байна. Энэ байдал нь хэт удаан хугацаанд үргэлжилснээр бүсэлхий нуруу хэсгийн өвчлөлд хүргэж байна, жишээлбэл: бүсэлхий нурууны ивэрхий, ясны гиперплази, нурууны суулт зэрэг.

Бүсэлхий нурууны ивэрхий

Бүсэлхий нурууны ивэрхий нь элбэг тохиолддог ясны өвчин юм, хүндэрвэл нурууны суулт мэдрэлийн судас дарах хэмжээнд ч хүрч болдгоороо онцлогтой. Хүний нурууны 4-5р үе болон аарцаг-ны ясны хавиар өвчлөл элбэг илэрдэг байна. Учир нь биеийн ачаалал нурууны эдгээр хэсгүүдэд ихэвчлэн ирдэг ажээ. Тиймээс нэг байдалд  хэт удаан байх нь нурууны байрлалыг өөрчилж улмаар бидэнд мэдэгдэхүйц өвдөлт өгдөг байна.

Бүсэлхий нурууны ивэрхий нь мэдрэлийн судсанд даралт өгснөөр таны нуруу тогтмол өвддөг болдог байна. Үүнийг л нурууны суулт, мэдрэлийн судас дарагдах гэж нэрлэдэг ажээ.

Бүсэлхий нурууны ивэрхий

Нурууны байнгын өвдөлттэй хэрхэн тэмцэх вэ?

Нэн түрүүнд удаан хугацаанд суухгүй байх, хэрэв өдөр тутмын ажил амьдралдаа байнгын суух шаардлагатай бол бага ч гэсэн дасгал хөдөлгөөнийг хослуулж булчингийн ядаргааг тайлж байх хэрэгтэй. Ингэснээр бүсэлхий орчим өвдөлтгүй байх боломжтой юм.

Нуруу нугасны өвдөлтөд орны гудас ч гэсэн их нөлөөтэй, аль болох хатуу гудас сонгон хэрэглэх нь таны нурууны эрүүл мэндэд нэн тустай. Учир нь хатуу гадаргуутай орны гудас таны нурууны булчинг бүхэлд нь амрааж өгснөөр нурууны ачааллыг багасгаж өгдөг байна.  Тиймээс эмч нар нуруу нугасны өвчлөлтэй хүнийг аль болох газар эсвэл хатуу гудас сонгон хэрэглэхийг зөвлөдөг.

Хүний биеийн хэвийн температур 38 хэм байдаг ч хэрвээ байнгын хүйтэн орчин эсвэл ар нуруунаасаа жиндэж даарвал булчингийн хөшилт үүсэж захын мэдрэлийн саажилт үүсдэг. Ийм шинж тэмдэгтэй бол нуруунаасаа дулаан байх шаардлагатай байна. Хүний бие дулаан байснаар цусны эргэлт сайжирч булчингийн ядаргаа тайлагддаг, энэ нь нурууны өвчлөлтэй хүмүүст сайн үр дүн үзүүлдэг ажээ.

Нурууны байнгын өвдөлттэй хэрхэн тэмцэх вэ?

Хэрэглэж буй хоол хүнсэндээ анхаарах

Архи тамхинаас татгалзах! Эрүүл хоол хүнсний хэрэглээ нь хүмүүсийн зайлшгүй анхаарах чухал асуудлуудын нэг. Хүнсний эрүүл хэрэглээ нь хүний биеийн эрдэс бодисыг нөхөхөөс гадна дархлааг дэмждэг байна.

Хэрвээ танд нуруу нугасны өвчин зовуур байдаг бол мэргэжлийн эмчид хандан цаг алдалгүй эмчлүүлэх шаардлагатай. Ингэснээр өвчлөл даамжирч хүндрэхээс сэргийлж чадах юм.

Хэрэглэж буй хоол хүнсэндээ анхаарах

Дасгал хөдөлгөөн

Нурууны өвчлөлтэй бол эмчийн заавартай хослуулан өөрт тохирсон бүсэлхий нурууны дасгалаа тогтмол хийж байгаарай. Дасгал хийх нь танд зовууртай байж болох ч дасгал хийхийн ач холбогдол үр дүнг та мэдрэх болно.

Дасгал хөдөлгөөн

Эх сурвалж: baijiahao.baidu

  • Шинэ
  • Их уншсан