Цар тахлын үеэр худалдаанд гарсан хамгийн үнэтэй амны хаалтууд

Гэнэт Дэлхийг бүрхэн авсан халдварт өвчин бидний амьдралд ихээхэн өөрчлөлт оруулсны нэг нь амны хаалтын зайлшгүй хэрэглээ юм. Харамсалтай нь бид амны хаалтаас салах болоогүй бололтой... Амны хаалтын эрэлт ихэссэнтэй холбоотойгоор Дэлхийн булан бүр дэх загвар зохион бүтээгчид үүн дээр ашиг олохын тулд ихээхэн хичээж байгаа юм. Ингээд та бүхэнд коронавирусийн эсрэг хамгийн үнэтэй амны хаалтуудыг хүргэж байна.

1. Энэ бол амны хаалт бус ердөө л чимэглэл төдий юм. Магадгүй даавуун амны хаалтынхаа дээгүүр чимэглэл болгон ашиглах боломжтой. Үнэ 33 ам.доллар.

2. Шилэн триконы брэнд болох "Wolford"-ийн гаргасан загварлаг амны хаалт. Үнэ 40 ам.доллар.

3. Энэхүү амны хаалтыг Чикагод "Hermès Della Cavalleria"-ийн торгон ороолтоор хийжээ. Үнэ 100 ам.доллар.

4. Эрчүүдийн хослол хийдэг брэнд болох "xSuit"-эрэгтэй болон эмэгтэй хүмүүст зориулан цэцэг, далавчаар гоёсон амны хаалт бүтээжээ. Үнэ 120 ам.доллар

5. Шотланд "Begg & CoЕ" брэндийн 100%-ийн ноолуураар хийгдсэн тансаг зэрэглэлийн амны хаалт. Маш хөнгөн, амьсгалахад саадгүй, 40 хэмд угаалгын машинд угаах зориулалттай. Үнэ 124 ам.доллар.

6. Америкийн загвар зохион бүтээгч Кэндис Куоко-гийн бүтээл болох цэцгэн хээтэй арьсан амны хаалтын гадаргуу ямааны арьсаар хийгдсэн бол дотор тал нь атлас материалтай ажээ. Үнэ 235 ам.доллар.

7. "Isaac Sellam Experience" брэндийн дотроо нимгэн даавуун гаднаа цэвэр арьсан амны хаалт. Үнэ 428 ам.доллар.

8. Майкл Нго бол алдартнуудын хувцсыг бүтээдэг алдартай загвар зохион бүтээгч билээ. Түүний тансаг зэрэглэлийн маскны үнэ 500 ам.доллар хүртэлх үнэтэй байдаг байна. Та бүхний харж буй амны хаалтын онцлог нь Сваровский брэндийн чулуунуудаар чимэглэгдсэн байгаа юм. Үнэ 500 ам.доллар

9. "Givenchy" брэндийн амны хаалт нь нейлон материалтай малгайн хамтаар худалдаалагддаг. Үнэ 555 ам.доллар.

10. Алдарт "Louis Vuitton" нь ч мөн өөрийн гэсэн брэндийн амны хаалтыг үйлдвэрлэжээ. Үнэ 800 ам.доллар

11. Израилийн үнэт чулууны компани болох "Yvel" коронавирусийн эсрэг хамгийн үнэтэй амны хаалтыг бүтээхийг хичээсээр байгаа юм. Амны хаалтын гадаргууг 3600 ширхэг цагаан болон хар бриллиантаар чимэглэжээ. 270 грамм жинтэй уг бүтээл нь N99 фильтртэй бөгөөд Дэлхийн хамгийн үнэтэй амны хаалтыг худалдан авсан хүн өөрийгөө нууцлахыг хүссэн ажээ. Үнэ 1 500 000 ам.доллар

Эх сурвалж: caak.mn

  • Шинэ
  • Их уншсан