"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б. Ганхуяг: Би хэн нэгэнд таалагдах гэж ярьж, ажиллаагүй

Би хэн нэгэнд таалагдах гэж ярьж, ажиллаагүй. Монгол хүн бүрийн мэдэх “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийг
- Алдагдлаас гаргаж, ашигтай ажиллуулах,
-  Уурхайг хөгжүүлэх болон дэд бүтцийн төслүүдийг цогцоор нь эхлүүлэх замаар үндэсний их бүтээн байгуулалтыг өрнүүлж, төрд, иргэнд, өрх гэр бүлд ордын өгөөжийг бодитоор хүртээх зорилтын төлөө ажиллаж байна.

- Компанийг 2017 оноос ашигтай ажиллуулж, өрнөөс гаргасан,
- Авто зам, төмөр замын төслүүдийг эхлүүлж, үргэлжлүүлсэн,
-Баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, Эрдэнэсийн хот байгуулах иж бүрэн судалгаа, ажлын эхлэл суурийг тавьсан,
-Говьд ногоон хэрэм, ногоон байгууламж бий болгох төслүүдийг санаачилж, эхлүүлсэн,
- Улаанбаатар хотын утааг бууруулах ажлыг санхүүжүүлж, үр дүнд хүргэсэн,
- Уурхайчид, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн
- Компанид болон дээрхи төслүүдэд шаардлагатай гадаад дотоод хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэж эхэлсэн бөгөөд гол нь анх удаа иргэддээ ногдол ашиг олгох болсноор Тавантолгойн хөгжлийн том алхмыг бүрэн хийж, Үндэсний их бүтээн байгуулалтыг эрчимжүүлж чадлаа.

Цаашид орд хөгжлийнхөө оргил цэг хүртэл дахиад орчим төлөвлөгөөт алхмыг хийх зайлшгүй шаардлагатай ба энэ 4 жилийн хугацаанд биднийг завгүй, зогсолтгүй хөдөлмөрлөж байж даван туулах, амжилтад хүрэх сорилтууд хүлээж байна.
Ингэснээр төрд төдийгүй, иргэн, өрх бүрийн орлогын бодит эх үүсвэр, Монгол Улсын хөгжлийн багана нь Эрдэнэс-Тавантолгой байсаар байх болно.

  • Шинэ
  • Их уншсан