Лэди Гагагийн тухай 10 баримт

Хэний ч санаанд ормооргүй өвөрмөц, содон хувцаслалт, ахин дахин үзмээр санагдах клип, давтагдашгүй дуу хоолойгоороо дэлхийд алдаршсан Америкийн дуучин, жүжигчин, ая зохиогч, продюсер,бизнесс хатагтай Лэди Гагагийн тухай 10 баримтыг хүргэж байна.

1.Түүний жинхэнэ нэр нь Стефани Жоанне Анжелина Жерманотта бөгөөд 1986 оны гуравдугаар сарын 28-нд Нью Йорк хотын Манхаттан дүүрэгт төрсөн.

2.Гагагийн таван цомог Billboard-ийн шилдэг 200-д орсон. Тухайлбал, электро рок болон текно попыг хослуулсан “Born this way” цомгийг эхний долоо хоногт “I Tunes”-ээс сая гаруй хүн татаж авснаар хамгийн богино хугацаанд олон сая хүн татаж авсан цомог болсон юм.

3. Олон төрлийн авьяастай Лэди Гага “American Horror Story–Hotel” гэсэн цуврал  аймшгийн киноны гол дүрээрээ “Алтан бөмбөрцөг” кино наадмын шилдэг жүжигчин шагналыг хүртэж байсан.

4.Тэрээр  нэг жил Академи авардс, Грэмми авардс , Алтан бөмбөрцөг гэсэн шилдэг шагналыг хүртсэн анхны эмэгтэй уран бүтээлч болсон. Түүнчлэн Грэмми авардсаас 11 удаа шагнал авснаар Гиннесийн амжилтыг эзэмшдэг.

5.2014 онд түүний цомог 124 сая хувь борлуулагдсанаар дэлхийн хамгийн олон сая хувь зарагдсан цомогтой дуучин болсон юм. Мөн тэрээр 2010 онд хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн дөрөвдүгээрт жагсаж байв.

6.Хатагтай Гага нийгмийн идэвхи өндөртэй. Тэрээр залуусын мэдлэгийг нэмэгдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх зорилготой “Born This Way сайн дурын санг байгуулсан.

7. Тэр бэлгийн цөөнх буюу ЛГБТИК хүмүүсийг дэмждэг.

8.Түүний аав, ээж хоёр Итали гаралтай төдийгүй  өвөг эцэг нь Франц- Канад цустай.

9.Ээж нь түүнийг боловсролтой эмэгтэй болгож хүмүүжүүлэхийг зорьдог байсан учир дөрвөн настайдаа төгөлдөр хуур тоглож сурчээ. Харин 17 настайдаа Нью Йорк хотын хөгжмийн сургуульд элссэн.

10.Гага 19 настайдаа хүчирхийлэлд өртөж сэтгэл зүйн гүн хямралд оржээ. Энэ үед гэр бүл, эмч, найзуудынхаа тусламжтайгаар хэвийн амьдралдаа шилжсэн байна. Тиймээс сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн төлөө олон сайн дурын ажил хийдэг.  

Эх сурвалж:www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан