Өндөр торгуультай, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг хотын төв рүү нэвтрүүлэхгүй

Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж тэг зогсолт хийхэд хүрээд байгаа билээ. Тэгвэл замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор  Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газраас татвар төлөөгүй, оношилгоонд хамрагдаагүй, өндөр торгуультай тээврийн хэрэгслийг RF ID буюу телекамерын ухаалаг системийг ашиглаж хотын төв рүү оруулахгүй байх зохицуулалтыг хийхээр төлөвлөж байгаа аж. Энэхүү телекамерын ухаалаг системийг ирэх аравдугаар сарын дундаас нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Тухайлбал замын хөдөлгөөнд оролцож байгаа машин дээр чип суурилуулж ухаалаг камерын тусламжтайгаар ямар нэгэн асуудалгүй тээврийн хэрэгслүүдийг л нийслэлийн төв рүү (Бага тойруу, Их тойруу) нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зөрчил гаргаж, торгуулиа төлөөгүй 4.5 сая гаруй тохиолдлын найман сая төгрөгийн торгуулийн өр төлбөр төлөгдөөгүй байгаа юм байна. Энэхүү ажлыг эхлүүлснээр эдгээр торгуулийг түргэн хугацаанд төлж барагдуулах хөшүүрэг болж өгөх юм. Үүнийг дагаад жолооч нар дүрмээ баримталж явдаг, татвараа цаг хугацаанд нь төлдөг болно гэж Нийслэлийн удирдлагууд үзэж байгаа юм байна. 

 

  • Шинэ
  • Их уншсан