Буруу аргаар даршилсан бүтээгдэхүүн ботулизм өвчний шалтгаан болох эрсдэлтэй

Гэрийн нөхцөлд даршилсан бүтээгдэхүүн ботулизм өвчний шалтгаан болж болдог. Ботулизм- төв мэдрэлийн системийг гэмтээдэг өвчин ба үүсгэгч нь зөвхөн хүчилтөрөгчгүй орчинд амьдардаг тул буруу аргаар даршилсан бүтээгдэхүүн аюултай байдаг байна. Гаднаас нь харахад өнгө, амт өөрчлөгдөөгүй, таг нь хөөж хөвсийгөөгүй байж ч болно гэж Оросын  хэрэглэгчийн аюулгүй байдлыг хамгаалах байгууллага сэрэмжлүүлснийг ТАСС агентлагт мэдээлжээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр мөөг, мах, загасаас их хорддог ба лууван, хүрэн манжин, ногоон гоньдоос мөн хордох аюултай аж. Ботулизмын үүсгэгч нь хөрсөнд байдаг тул ногоогоо дутуу угааж хэрэглэх нь эрсдэл дагуулж болзошгүйг мэргэжлийн хүмүүс сануулж байна.  

Эх сурвалж: “7 дней"

  • Шинэ
  • Их уншсан