Д.Мөнхжаргал: Нэг ч иргэний амь насыг эрсдүүлэхгүйн төлөө“Зөвлөмжийг дагая – Зөв хийе” зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа

Жил бүр угаарын хийн хордлогын улмаас 2500 хүн эмнэлэгт хандаж, 20 гаруй хүн амь насаа алддаг. Энэ эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд иргэдтэй хамгийн ойр ажилладаг өрхийн хяналтын ажилтнуудын угаарын хийн эрсдэлийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас, эрсдэлээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөө мэдээллийг өгөх шаардлагатай байдаг. Энэ хүрээнд өнөөдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар хамтран “Зөвлөмжийг дагая – Зөв хийе” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Нийслэлийн агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.МөнхжаргалӨнөөдрийн байдлаар нийслэл хотод галлагаа хийдэг 200 мянга гаруй айл өрхүүд байна. Эдгээр өрхүүдэд 200 айл тутамд нэг багийн 10 хүн хяналт тавин ажиллаж байгаа. Намрын галлааны үе эхэлсэн байгаа энэ үед 4200 хяналтын ажилтны ажлыг эрчимүүлэх, угаарын эрсдэлд өртөж байгаа айл өрхүүдийн гаргаж байгаа алдаа, дутагдлыг сэрэмжлүүлэх, нэг ч иргэний амь насыг эрсдүүлэхгүйн төлөө өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа.”

Орон тооны бус өрхийн хяналтын 4200 гаран ажилчид өнөөдөр ард иргэдээ болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, өвлийг өнтэй давах зөвлөгөө, мэдээллээр ханган, ажиллаж байна. Мөн тэд өрхүүдийн яндангын хөөлөлт, ханын пийшин, зуухны аюулгүй байдал, бүрэн бүтэн эсэхэд шалгалт хийхээс гадна түүхий нүүрс түлэх тохиолдлуудаас сэргийлэн хяналт тавьж ажилласаар байгаа юм.Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, иргэдийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадлыг бий болгох зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг энэ сарын 1-нээс улс орон даяар эхлүүлсэн. Өнгөрсөн нэг сарын хугацаанд 70119400 утсаар болон өрхийн хяналтын ажилтнаар дамжуулан 12000 гаруй иргэнд яндан хөөлөх зөвлөгөө мэдээллийг өгч, 5000 айлын янданг хөөлөөд байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

  • Шинэ
  • Их уншсан