Криштиану Роналду коронавирусийн халдвар авчээ

Португалийн шигшээ баг болон Италийн Ювентус клубийн довтлогч Криштиану Роналду коронавирусийн халдвар авсан гэж Португалийн шигшээ багаас мэдэгдлээ.

Өдгөө 35 настай түүнд ноцтой шинж тэмдэг илрээгүй бөгөөд одоогоор тусгаарлагдаж байгаа аж. Португалийн шигшээ баг өнгөрсөн ням гарагт Францын шигшээ багтай Үндэстнүүдийн лигийн хүрээнд тоглож 0-0 харьцаагаар тэнцсэн юм.

Португалийн шигшээ баг ирэх шөнө Шведийн шигшээ багтай тоглох бөгөөд уг тоглолтод Роналду оролцохгүй. Тэрээр мөн Ювентус клубийн дараагийн тойргийн тоглолт болон Аваргуудын лигийн эхний тоглолтод оролцохгүй аж.

  • Шинэ
  • Их уншсан