Өмнөговь аймгийн Цогтцэций суманд менежер нь бие даан нэр дэвшигч найзынхаа амь насыг хөнөөжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нэр дэвшигч хүний амь насанд халдсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Гэтэл энэ нь ташаа мэдээлэл байжээ. ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Баатархүүгийн мэдээлснээр, талийгч М нь Цогтцэций сумын ИТХ-д бие даан нэр дэвшигч байсан бөгөөд энэ сарын 15 буюу санал хураалтын өдөр менежерээр нь ажиллаж байсан найз Б нь автомашинаа согтуугаар барьж ухрах үйлдэл хийх үедээ М-г мөргөж амь насыг нь хохироожээ. Хэргийг тус аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Б-г саатуулан хорьж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж эхэлсэн байна.

  • Шинэ
  • Их уншсан