​Д.Сумъяабазар: Дараагийн хотын дарга болох хүнд үндсэн гурван шалгуур тавина

 МАН-аас мэдээлэл хийж, орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа. 

-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнг СЕХ-оос танилцуулсан. Энэ дүнг үндэслэн МАН-аас албан ёсоор мэдээлэл хийж байна. Нийслэлийн ИХТ-ын 45 төлөөлөгчөөс 34 төлөөлөгч буюу 75.5 хувиар, нийслэлийн есөн дүүргээс Сүхбаатар дүүргээс бусад найман дүүрэг буюу 88.8 хувиар МАН-ын нэр дэвшигчид ялсан байна. Дүүргийн ИТХ-ын 291 төлөөлөгчөөс 200 төлөөлөгч буюу 70 хувиар, 21 аймгийн ИТХ-ын сонгуульд 13 аймаг буюу 62 хувиар, 330 сумаас одоогийн байдлаар 185 сум буюу 56 хувиар тус тус МАН-аас нэр дэвшин нэр дэвшигчид ялалт байгуулсан урьдчилсан мэдээтэй байна. МАН-д итгэл үзүүлж, дэмжиж сонгосон иргэдэд сонгогчиддоо талархаж байгаагаа илэхийлье. 2020 оны парламентын сонгуулиар өгсөн итгэлээ баталгаажуулсан, ирэх дөрвөн жил нийслэл, аймаг, сум, дүүргийнхээ хөгжил дэвшилд илүү хувь нэмэр оруулаасай гэсэн бодлогын үндсэн дээр иргэд сонгогчид итгэл үзүүллээ гэж МАН үзэж байна. Итгэлийг МАН бүрэн зүтгэлээр хариулж, чармайн ажиллана. 

Нөгөө талд иргэд сонгогчдын итгэлийг хүлээж чадаагүй найман аймаг, нэг дүүрэг, 140 гаруй сумд байна. Эдгээр тойргийнхоо иргэд сонгогчдын итгэлийг олж авахын тулд тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намын байгууллагынхаа үйл ажиллагаанд шинэчлэлт өөрчлөлт хийх замаар ажиллах болно. 

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа. Бидэнд цаг алдаж, улс төр сандал суудлын асуудал ярьж суух хугацаа богино байгаа. 2020 оны сонгуулийн дараа Засгийн газрыг бүрдүүлэх ажлыг шуурхайлан хийсэн. Үүнтэй адилаар аймаг, нийслэл, сум, дүүргийн эрх барих бүтцийг тухайн шатандаа олонх болсон улс төрийн байгууллагууд богино хугацаанд зохион байгуулж,  батламжилж, ажилд ньт шуурхай оруулах нь зөв гэж МАН үзэж байгаа. 

Ялалтад баярлаж цаг алдахгүй, ажилдаа шуурхайлан орно


-Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар: Орон нутгийн сонгуульд МАН-д итгэл хүлээлгэсэн нийт ард иргэд, сонгогчиддоо баярлалаа. МАН-ын мөрийн хөтөлбөр бүх шатанд хэрэгжиж, ажил хийх нөхцөл бүрдэж байна. Иргэдийн итгэлийг их бүтээн байгуулалт, хариуцлага, хийж шийдэх ёстой олон ажлын зөв шийдлээр хариулах учиртай. 

Нийслэлд 34 төлөөлөгч, дүүргийн  291-аас 200 суудлыг нь МАН авсан байна. Бүх шатандаа Засгийн газар, намын уялдаа холбоотой, хариуцлагатай ажиллах боломж бүрдэж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэргээр улсын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байна. Бид амжилт ялалтад баярлаж, цаг алдахгүй. Урд байгаа олон асуудлаа шийдэхийн төлөө ажилдаа шуурхайлан орно. Улаанбаатар хот бол том эдийн засаг. Хотод амьдарч байгаа 1.5 сая хүний эрх ашгийн төлөө цагтай уралдан хийх ажил их байна. Эдийн засгийг солонгоруулах, төгөлдөржүүлэх, мөн эдийн засгийг хотын хэмжээнд бие даасан байдлаар хөгжлүүлэх байдал руу орно. Хууль боловсруулах ажлууд хийгдэнэ. Хөгжлийн хөрөнгө оруулалт Улаанбаатар хотын бүр дүргүүдэд жигд хуваарилж, үе шаттай ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. 

-УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан аймгуудад МАН ялагдал хүлээсэн байна. Үүний шалтгаан юу вэ?

-Д.Амарбаясгалан:Найман аймагт ялагдал хүлээлснийг урьдчилан байдлаар 2-3 янзаар дүгнэж байгаа.  Тухайн аймаг орон нутгийг удирдаж ажилласан УИХ-ын гишүүд, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тухайн аймаг орон нутгийг удирдаж ажилласан байсан удирдлагуудын үйл ажиллагаатай холбоотойгоор ард түмэн дүнгээ тавилаа гэж харсан. Нөгөө талд манай намд байсан нөхдүүд намаасаа нэр дэвших эрх аваагүйгээс бие даан нэр дэвшсэнээс болж санал хуваагдсан гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, орон нутгийн намын төвшинд дотоод эв нэгдлээ хангааггүй нь ялагдал хүлээх шалтгаан боллоо гэж бидний зүгээс  дүгнэж байна.   

Манай намын дүрэмд намын байгууллага нь тухайн шатандаа ялагдал хүлээсэн тохиолдолд аудирдлага нь 30 хоногийн дотор хариуцлага хүлээдэг заалттай. Хоёрт, тухайн шатны намын байгууллага сонгуульдаа ялалт байгуулбал намынхаа дүрмийн дагуу намын байгууллагаа хуралдуулж, тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргаар хэнийг сонгож, ямар шаардлага тавих уу гэдгийг Удирдах зөвлөлд санал ирүүлдэг заалт байдаг. Энэ дугаа дараагийн ажлууд хийгдэнэ.

-Хотын даргаар хэнийг томилох вэ. Ямар шалгуурт тэнцэх хүнийг нэр дэвшүүлэх вэ? 

-Д.Сумъяабазар: Үндсэн хуульд заасны дагуу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага Анхдугаар чуулганаа албан ёсоор зарлана. Тэргүүлэгчдийн чуулганаар дараагийн хурлын дарга хэн бэ гэдэг тодорхой болно. Үүний дараа Засаг дарга тодорно. Мэдээж намын Удирдах зөвлөлөөр эхлээд ярилцана. 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, нийслэлийн намын хорооны мөрийн хөтөлбөр, хөгжлийн гэрээ, дээр нь Алсын хараа 2050 гэсэн бодлогын баримт бичигтэй уялдуулж Улаанбаатар хотын хөгжлийг төлөвлөж, энэ хөгжлийг төлөвлөсний дагуу хийж гүйцэтгэх боловсрол мэдлэгтэй, чадвартай хүнийг Хотын даргыг томилно. Хоёрт, хотын дарга болох шалгуурыг даах чадалтай байх ёстой. Гуравт, бүх зүйл  хүн ганц хүний шийдэл, хэсэг бүлэг хүний шийдлээр явахгүй. Тиймээс багаар ажиллаж, Улаанбаатар хотын хэмжээнд далайцтай, даацтай ажиллаж чадах шалгуурыг суурь болгоно. 

Мэдээж Намын дарга, Ерөнхий сайдын нэр дэвшүүлэхэд тавьсан шаардлагыг тавина. Энэ нь, эх орноо гэсэн сэтгэлтэй, өндөр ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, туршлагтай байх үндсэн шалгуурыг тавина. 

 

  • Шинэ
  • Их уншсан