Л.Цэдэвсүрэн: Таван дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг ярина

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2021 оны төсвийн тухай хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургуулиуд, сургалтын чанар зэргийг судаллаа. Өнөөдрийн байдлаар таван их, дээд сургуулийн тусгай зөвшөөрөл цуцлагдах хэмжээнд хүрсэн. Их дээд сургуулиудыг эрэмбэлэх шаардлагатай. Зарим их дээд сургуулиудад 130 гаруй мэргэжил эзэмшүүлж байна. Сургуулиудад бэлтгэгдэж байгаа мэргэжлүүдийн давхцлыг арилгах тал дээр судалгаа хийж байна.   Мөн 2021 оны салбарын сайдын багцад шилжих 207 барилга байгаа. Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын 57 шинэ барилга баригдана. Тухайн сум орон нутагт ямар хүчин чадалтай сургууль, цэцэрлэг хэрэгтэй вэ гэдгийг судлаж байж ажлаа эхлүүлдэг" гэлээ.

  • Шинэ
  • Их уншсан