Төрийн албан хаагчид тангараг өргөлөө

Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлийн тогтоолоор өнөөдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр,  НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан нар оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргэж үг хэлэв. Тэрбээр төрийн алба нийтийн эрх ашгийн төлөө байх ёстойг ямагт санаж, хариуцлагатай, ёс зүйтэй байхыг сануулаад, төрийн албаны ёс зүйг баримтлан, хуулийн хүрээнд үнэнч, шударгаар хоёргүй сэтгэлээр ажиллахыг хүсэн ерөөлөө.

Нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан  66 төрийн захиргааны албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. 

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

  • Шинэ
  • Их уншсан